Гар Утас

Хуурамч алтан эдлэлийг хэрхэн мэдэх вэ?


  2017-03-04

1. Алтан гоёл чимэглэлийг шалгахдаа дардас байгаа эсэхийг нь шалгаарай. Дардас дээр алтны орцыг каратаар илэрхийлсэн байна (10K, 14K, 18K, 22K эсвэл 24K). Дардас тэр болгон тодорхой харагдахгүй ч гэсэн хуурамч эдлэл дээр дардас байхгүй байх тохиолдол байдаг.

2. Сонирхож байгаа алтан гоёл чимэглэлийнхээ дотор хэсгийг нь сайн ажиглаарай. Хэрвээ дотор хэсэг нь мэргэжлийн мэт толигор байвал асуудалтай байна гэж үзнэ.

3. Мөн жирийн соронзоор шалгаж болно. Жинхэнэ алтан эдлэл соронзод татагдахгүй. Хэрвээ таны сонирхож байгаа алтан эдлэл соронзод татагдаж байвал хуурамч гэсэн үг. Гэхдээ хуурамч алтан эдлэл хийдэг хүмүүс соронзны эсрэг хольц хийсэн байж болохыг анхаарна уу.

4. Гэртээ ирээд алт мөн эсэхийг шалгаж болно, жишээ нь шаазангийн хэлтэрхий, таваг дээр алтаа үрээрэй. Хэрвээ алтан эдлэл дээр хар толбо үлдвэл та хуурамч бараа авчээ, харин алтан шаргал толбо үлдвэл үнэт металл мөн болно.
5. Зарим нэг хүмүүс гарах дуу чимээгээр нь алт мөн эсэхийг шалгаж чаддаг: алтыг хуруугаараа няслахад болор дуугарч байгаа мэт чимээ гарна. Гэхдээ энэ арга бүрэн шалгарсан хувилбар биш юм. Гоц сонсголтой хүн л жинхэнэ алт эвсэл хуурамч гэдгийг нь ялгаж сонсох чадвартай. Энэ аргыг гинж, бугуйвч зэргийг шалгахад ашиглах боломжгүй юм.

6. Жирийн уксус, йодоор та шалгаарай. Уксустай саванд алтан эдлэлээ дүрээд авахад бараан болж хувирч байвал та хуурамч эдлэл сонирхож байна гэсэн үг. Йодоор ч мөн адил энэ аргаар шалгана. Алтан эдлэл дээрээ хэдэн дусал йод дусаагаад 5 минут орчим хүлээ, өнгө нь хувирахгүй бол та санаа зовох зүйлгүй.

7. Арьсны хагарал, багахан шарх зэргийг эдгээхэд түрхдэг тосон харандаагаар алтаа шалгаж болно. Норгосон алтан эдлэл дээрээ харандаагаар зурна, хэрвээ хар толбо үүсэж байвал хуурамч бараа байх нь.

Үнэт эдлэл худалдан авахдаа жинхэнэ эсэхэд нь эргэлзэж байгаа бол та гар дор бэлэн байдаг аливаа зүйлээр шалгах боломжтойг ойлголоо. Гэхдээ мэргэжлийн түвшинд дуурайлгаж хийсэн хуурамч эдлэлийг бид энэ мэт энгийн аргаар шалгах ямар ч боломжгүйг бас анхаарна уу. Өөрийгөө мэхлүүлэхгүйн тулд та баталгаатай, албан ёсны дэлгүүрээс үнэт эдлэлээ худалдаж аваарай.

Бусад мэдээллүүд