
Бид яагаад суудлын бүсээ бүслэх ёстой гэж?

Бид яагаад суудлын бүсээ бүслэх ёстой гэж?
Тээврийн хэрэгслээр зорчиж байх үед таны бие бүхэлдээ идэвхитэй хөдөлгөөнд ордог. 20 км/цагийн хурдтай тээврийн хэрэгсэлд сууж яваа 60 кг жинтэй хүний мөргөлдөх үед үйлчлэх хүч нь өөрийн биеийн бодит жингээс зургаагаас долоо дахин, өөрөөр хэлбэл 350-450 кг жин болж хувирдаг. Харамсалтай нь энгийн хүн өөрийн биеийн жингээс хоёроос гурав дахин их жинг л хянаж чаддаг. Цагт ДОЛООН км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл мөргөлдөхөд суудлын бүс зүүгээгүй жолооч та жолооны хүрдээ мөргөхгүй өнгөрч чадахгүй. Харин та үүнээс илүү хурдтай явж байгаад хүчтэй мөргөлдсөн тохиолдолд салхины шилээ мөргөн гадагш шидэгдэнэ. 100 км цагийн хурдтай явж байгаад хатуу хучилттай зам дээр шидэгдэх тохиолдолд 10 давхартай тэнцэх барилгаас унсантай адил хэмжээний хүч үйлчилнэ.
Суудлын бүсээ хэрхэн бүслэх вэ?
Суудлын бүсийг зохих ёсоор нь хэрэглээгүй тохиолдолд ослын үед таныг бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй.
- Суудалдаа бүрэн сууж, бүсээ гүйцэт бүсэл.
Та суудлаа хэт хойш биш ташааг тань дарсан байх. Учир нь та гэдсээрэээ даруулах юм бол мөргөлдөөний үед хэвлийн хөндийн тань их хэмжээний даралт учирч дотуур гэмтэл үүсгэх аюултай.
- Суудлын бүсийг мөрөөрөө биш хүзүүгээрээ дамнуулах нь суган доогуураа гаргахад түвэгтэй болгодог.
Та суусан үедээ бүсээ бүсэлвэл бүс тань аандаа мөрнөөс чинь их биеийг тань дагуулан ташаан дээр чинь очиж түгжирнэ.
- Суудлыг бүсийг мушгиралдсан эсэхийг шалга.
Хэрвээ та бүсээ мушгиралдсан чигээр нь бүслэх юм бол хамгаалах хүч нь суларч, мөргөлдөх үед таны биенд улам их даралт үзүүлнэ.
- Суудлын бүсийг сул бүсэлж болохгүй.
Та бүсээ мөрөн дээгүүрээ сул бүсэлсэн байх юм бол ослын үед та доогуур нь сугарч гарах аюултай.
- Хүүхдээ өвөр дээрээ тэвэрч суугаа үедээ суудлын бүсийг давхар бүсэлж болохгүй.
Суудлын бүс нь нэг хүнийг аюулгүй хамгаалахаар зохион бүтээгдсэн тул хоёр хүүхдийг нэг бүсээр бүсэлж хэрхэвч болохгүй.
Надад аваарын дэртэй суудлын бүс хэрэгтэй юу?
Аваарын дэртэй машин жолоодохдоо ч та бүсээ бүслэх хэрэгтэй. Аваарын бүс нь хоёр дахь удаагаа мөргөхөөс хамгаалдаг гэдэг нь нотлогдсон хэдий ч суудлын бүсээ зүүгээгүй үед жолооч болон урд талын суудалд сууж яваа зорчигчийг хамгаалж чадахгүйд хүрнэ. Толгойгоороо хүчтэй юм мөргөх аюултай ослын үед та суудлын бүсээ ЗҮҮГЭЭГҮЙ байх юм бол таны бие жолооны хүрд болон хянах самбарт хэт ойртож очих тул аваарын дэр танд тусалж чадахгүй. Аваарын дэр нь гэнэтийн цохилт толгойд ирэхээс хамгаалдаг. (зарим тээврийн хэрэгслүүд хаалганы хамгаалалттай байдаг)
Гал гарсан тохиолдолд суудлын бүсээ хэрхэн тайлж, холдох вэ?
Машин хөмрөөд та биеийн бүх жингээрээ дарсан байлаа ч суудлын бүсний түгжээг тайлахад маш амархан. Харин машин мөргөлдөх үед суудлын бүс зүүсэн хүний биеийн байрлал зугтаж гарахад хамгийн боломжийн байрлалд байдаг.
Суудлын бүсээ хэрхэн цэвэрлэх вэ?
Шингэн цэвэрлэгч, бензин, цайруулагч, будагч бодис зэрэг нь бүсний чанарыг алдагдуулдаг тул эдгээрээр цэвэрлэж болохгүй. Бүлээн усаар, барааны савангаар цэвэрлэж бүрэн хаттал нь бүсийг ашиглахгүй байх хэрэгтэй.
Суудлын бүсийг хэрэглэх нь тав тухтай юу?
Суудлын бүсийг зохих ёсоор нь зүүх нь жолоочид ч биеийн савчих хөдөлгөөнийг багасгаж, биеийг нь хурдан ядраахгүйгээс гадна жолоогоо барихад нь эвтэйхэн байдаг ба судалгаагаар суудлын бүсээ зөв бүсэлсэн жолоочийн зүрхний цохилт жолоо бариагүй үеийнх шигээ байдаг гэж гарчээ.