Гар Утас

Үнэт металлын сорьц, баталгаа гэж юу вэ?


  2017-03-04

Хүн төрөлхтөн үнэт металл хэрэглэж эхэлсэн нь мэдээж балар эртний түүх байх. Харин сорьцын тухай хэдийнээс ярьж эхэлсэн юм бол?

-Үнэт металлын сорьцын тухай ойлголт 15 дугаар зууны үеэс Европын орнуудад хөгжиж эхэлсэн түүхтэй. Физик, химийн онцлог шинж чанараараа ойролцоо алт, мөнгө, платина, платины бүлгийн палладий, иридий, родий, рутений, осмий гэсэн 8 металлыг үнэт металлын бүлэгт хамруулдаг. Эдгээр үнэт металл нь дэлхийн чулуулаг бүрхүүлд сарнимал байдлаар тархсан учраас нөөц багатай, хими, физикийн онцгой шинж чанартай, гоёл чимэглэлийн болон орчин үеийн багаж төхөөрөмжийн үйлдвэрлэлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаагаас шалтгаалан үнэ өндөртэй байдаг. Тухайлбал, алт бол хүн төрөлхтний түүхэнд нээсэн хамгийн анхны металл бөгөөд одоо хүртэл үнэ цэнээ хадгалаад байгаагийн нууц нь химийн шинж чанаараар идэвх муутай, ямар ч орчин нөхцөлд өнгө нь хувирч өөрчлөгддөггүй, урвалд орж уусч алга болдоггүй мөртөө физик шинж чанарын хувьд цахилгаан, дулааныг маш сайн дамжуулдаг учраас электроникийн салбарт микросхемийн платуудыг зөвхөн алт болон бусад үнэт металлаар хучиж ашиглаж байгаа юм. Нэгэнт үнэ өндөртэй, хүссэн болгон худалдаж авч чадахгүй учраас тэдгээрийн үнийг бууруулах зорилгоор орцыг нь багасгаж, өөр төрлийн металл нэмж хайлш болгон үйлдвэрлэлд ашиглах, нөгөө талаас хүртээмжгүй байгаа болохоор түүнийг арвижуулах шаардлага гарсан нь үндсэндээ сорьцын тухай ойлголт гарах нөхцөл болсон.

-Үнэт металлын сорьц тогтоох шинжилгээ хийх, сорьцын баталгааны тэмдэг дарах гэдэг ойлголтоо дэлгэрүүлэн ярьж өгөөч?

-Манай лаборатори үнэт металлын гулдмай, эдлэл гээд ямар ч төрлийн хайлшинд химийн шинжилгээ хийж түүний найрлаганд байгаа үнэт металлын агуулгыг тогтоож өгдөг. Үүнийг л сорьц тогтоох шинжилгээ гээд байгаа юм. Манайх үнэт металлын сорьц тогтоох шинжилгээг голдуу олборлосон үнэт металл, үйлдвэрлэсэн үнэт эдлэл гэсэн хоёр зүйлд хийж байгаа юм. Тухайн эдлэлийн сорьц нь стандартын хэмжээндээ тохирч байвал уг эдлэл дээр баталгааны тэмдэг дарж өгдөг.

-Сорьцын баталгааны тэмдгийг хаана ч, хэн ч дарчихдаг юм биш үү?

-Сорьцын баталгааны тэмдгийн талаар манайхан одоо хүртэл буруу ойлголттой яваад байгаа юм. Сорьцын баталгааны тэмдэгтэй гэдэг үгийг хэдийд хэлээд байгаа нь сонирхолтой. Жишээ нь, өнөөдөр аль ч дэлгүүр, лангуунд худалдан борлуулж байгаа импортын алтан эдлэл дээр 585, мөнгөн эдлэл дээр 925 гэсэн цифр бичээстэй байж болох юм. Манай арилжаа наймаа эрхлэгчид тэр цифрийг сорьцын баталгааны тэмдэг гэж ойлгоод, бид баталгаатай үнэт эдлэл худалдан борлуулдаг гэж яриад байгаа юм.

-Тэр чинь тэгээд сорьцын баталгааны тэмдэг биш юм уу?

-Биш гэдэгт л хамаг учир байгаа юм. Сорьцын баталгааны тэмдгийгхүссэн болгон нь дараад байдаггүй. Одоогоор үнэт металлаар гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг Европын 16 орон тусгай кон- венцид нэгдэж сорьцын баталгааны нэг тэмдэг хэрэглэхээр болсон. Ази, Америк, Европын өөр 13 орон нэгдэж Олон улсын сорьцын хяналтын холбоо байгуулан дээрх конвенцид нэгдэж орсон орнуудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч үнэт эдлэл дээр тавигдах сорьцын баталгааны тэмдгийг нь зөвшөөрөөд байна. Судалгаанаас харахад 40 гаруй улс орон өөрийн гэсэн сорьцын баталгааны тусгай тэмдэгтэй бөгөөд эдгээрээс 11 орон нь гаднаас буюу импортоор орж ирсэн үнэт эдлэлийг шалгаж өөрийн орны зохих стандартад тохирч байх юм бол өөрийнхөө орны сорьцын баталгааны тэмдгийг давхар дарж баталгаажуулдаг юм байна. Ер нь олон улсын хэмжээнд экспортлогдож байгаа үнэт эдлэл дээр сорьцын баталгаатай холбоотой 3-4 тэмдэглэгээ байдаг бөгөөд тэдгээрийг үнэт эдлэл тус бүр дээр дардаг. Энэ нь эхлээд үйлдвэрлэгчийн болон ивээн тэтгэгчийн барааны тэмдэг, сорьцын стандарт цифр буюу цэврийн тэмдэг, тухайн улс орны сорьцын хяналтын байгууллагын /лабораторийн/ баталгааны тэмдэг, олон улсын сорьцын баталгааны тэмдгүүд байдаг. Нэлээд орнууд стандартын цифр буюу цэврийн тэмдэг, сорьцын баталгааны тэмдэг хоёроо нэгтгээд сорьцын баталгааны нэг тэмдэг болгосон байдаг. Тухайлбал, Монгол, Сингапур, ОХУ гэх мэт орнууд байна.

-Сорьцын стандартын цифр буюу цэврийн тэмдэг гэж чухам юуг хэлээд байна?

-Өнөөдөр манай үнэт эдлэл худалдан борлуулж байгаа ченжүүд буюу най- маачдын Турк, Солонгос зэрэг орноос оруулж ирээд байпаа үнэт эдлэл дээрх 585, эсвэл 925 гэж цохисон цифрийг л хэлээд байгаа юм. Энэ нь тухайн үйлдвэрлэгч өөрийхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд барааны тэмдгээ дарсны дараа би үү- нийг 585 сорьцтой алтаар хийсэн гэдгээ батлах тэмдэглэгээ юм. Тухайн эдлэл нь 585 гэсэн сорьцдоо хүрэх эсэх нь тэр үйлдвэрлэгчийн эрхийн асуудал болдог.

Бусад мэдээллүүд